Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сарын 1

Энэхүү бодлого нь SNSagent (snsagent.shop) үйлчилгээнд хамаарна. SNSagent нь Facebook болон Instagram хуудсанд ирсэн мессежид автоматаар хариулах чатбот үйлчилгээ юм. Бид ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэнтэй хуваалцаж байгаагаа энд ил тод тайлбарлав.

1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

ТөрөлТодруулгаХаанаас
Бүртгэлийн мэдээлэлНэр, имэйл хаягGoogle-ээр нэвтрэхэд Google-ээс, эсвэл та өөрөө бүртгүүлэхэд
Утасны дугаарЗаавал биш — та өөрөө оруулбалБүртгэлийн маягт
Холбосон хуудасны мэдээлэлFacebook/Instagram хуудасны нэр, IDТа хуудсаа холбоход
Мессежийн агуулгаТаны хуудсанд ирсэн мессеж ба ботын хариуМессенжер платформоос
Ботын тохиргооТаны оруулсан бизнесийн мэдээлэл, үнэ, хариултын загварТа өөрөө
Бид дараахыг ЦУГЛУУЛДАГГҮЙ:

2. Google-ээр нэвтрэх

Та Google-ээр нэвтрэхийг сонговол бид Google-ээс зөвхөн дараах хамрах хүрээг (scope) хүсдэг: openid, email, profile. Энэ нь бид таны имэйл хаяг болон нэрийг л авна гэсэн үг. Бид таны Google-ийн бусад үйлчилгээ (Gmail, Drive, Календарь гэх мэт) рүү хандах эрх авдаггүй бөгөөд хүсдэг ч үгүй.

3. Мэдээллийг юунд ашигладаг вэ

Бид таны мэдээллийг зар сурталчилгаанд ашигладаггүй, гуравдагч талд зардаггүй.

4. Хэнтэй хуваалцдаг вэ

Үйлчилгээг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай дараах үйлчилгээ үзүүлэгчидтэй ажилладаг:

ХэнЮуны тулд
GoogleНэвтрэлт (та Google-ээр нэвтрэхийг сонговол)
ZernioFacebook/Instagram хуудастай холбогдож мессеж хүлээн авах, илгээх
Хиймэл оюуны загвар нийлүүлэгчМессежийн хариуг үүсгэх
BYLТөлбөр тооцоо

Түүнчлэн хууль ёсны шаардлагаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх үүрэг үүсвэл тухайн хэмжээнд өгнө.

5. Хадгалах хугацаа

Таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд мэдээллийг хадгална. Та бүртгэлээ устгахыг хүсвэл доорх хаягаар хандахад бид таны бүртгэл болон түүнд холбогдох мессежийн түүхийг устгана. Санхүүгийн баримтыг хуулийн шаардлагын дагуу тодорхой хугацаанд хадгалж болно.

6. Таны эрх

Эдгээрийг хэрэгжүүлэхийг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

7. Аюулгүй байдал

Бүх холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ. Нэвтрэлтийн сесс нь зөвхөн сервер уншиж чадах (httpOnly), зөвхөн HTTPS-ээр дамждаг (secure) күүкид хадгалагдана. Хандалтын түлхүүрүүд шифрлэгдсэн орчинд хадгалагдана. Гэсэн хэдий ч интернэтэд 100% аюулгүй систем байдаггүйг анхаарна уу.

8. Хүүхдийн мэдээлэл

Үйлчилгээ нь бизнес эрхлэгчдэд зориулагдсан бөгөөд 18-аас доош насны хүнд чиглээгүй. Бид хүүхдийн мэдээллийг зориудаар цуглуулдаггүй.

9. Энэ бодлогын өөрчлөлт

Бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсан дээр шинэчилж, дээрх огноог солино. Чухал өөрчлөлтийн талаар бүртгэлтэй хэрэглэгчдэд имэйлээр мэдэгдэнэ.

10. Холбоо барих

Нууцлалтай холбоотой аливаа асуулт, хүсэлтийг дараах хаягаар хүлээн авна:

Имэйл: tsedeehvac@gmail.com
Утас: 7213 8535
Вэб: snsagent.shop